Монголын Нууц Товчоо
Монголын нууц товчоо бол монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал юм.
Агуулга[нуух] |
[засварлах] Агуулга
Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг. Нийт 12 бүлэгтэй:- Тэмүжиний уг гарал ба бага насны үе
- Чингисийн идэр нас
- Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
- Жамуха ба Тайчуудтай тэмцсэн нь
- Татарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
- Хэрэйд улсын мөхсөн нь
- Ван хан сөнөсөн нь
- Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
- Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
- Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
- Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
- Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь
[засварлах] Судалгааны түүх
Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань төр мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц Товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүн Ү хааны үед (1380-1390) нууцыг нь задлаж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хун Ү хааны 15 дугаар онд нууц товчоог Ху Юань хэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанчи"-гийн дэвтэр, "Е Дэхуй"-н дэвтэр, "Чянь Дашинь"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна. Нууц товчоог анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932), нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Ш.Гаадамба нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич Д.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, доктор Б.Сумъяабаатар Г.Билгүүдэй нар судлан нилээд дорвитой бүтээлүүд туурвижээ.Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй агаад ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэл дээрх Монголын нууц товчооны нэрийг Юань улсын нууц түүх хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932) анх Монгол бичгэээр сийрүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэн -гийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэлэнд орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал болдог. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.
[засварлах] Судлаачид номын тухай
- Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь Улаанбаатар. 1958.;
- Х.Пэрлээ, Монголын түүхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь, БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. № 3, 1962
- Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний түүх соёлын зарим асуудал. Улаанбаатар. 1972, х.151-156
[засварлах] Мөн үзэх
[засварлах] Гадны холбоос
- Монголын Нууц Товчоо: Монгол хэл дээрхи бүрэн эх
- Монголын нууц товчоо: бүрэн эх, түүх, орчуулга (Орос, Герман, Франц, Монгол/анхны латин үсэг рүүх хөрвүүлэл/ хэл дээр)
- Монголын нууц товчоо: бүрэн бус эх
- Тимоти Мэй: Rachewiltz-ийн орчуулгын тойм, 2004 оны 9 сар
- Lingua Mongolia Хятад хэл дээрх эхийн эхний 8 зүйлийн алхам алхмаарх орчуулга
- "Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар, Зураач Э. Отгонбаяр
- "Монголын нууц товчоо"-нд гардаг түүхэн газруудын тухай
No comments:
Post a Comment